Энх амгалангийн хүсэл. Аливаа улс тусгаар оршиж байж ард иргэд нь амгалан аж төрдөг нь жам юм. Монголчууд эрт үеэсээ улс оршин тогтнох таван тусгаар тогтнол гэж юу байдгийг гарын таван хуруугаар нь дүйцүүлэн тайлбарладаг байжээ. Ахуй төвхнөх нь “Эх орон” гэх амин судлын амин мөн чанар болдог. Ганц хүмүн эх орныг төвхнүүлдэггүй. Харин хамтран амьдрахдаа ахуйгаараа эх орноо бүрэлдүүлдэг.