Бидний тухай

Эзэн Чингисийн ТООНОТ МОНГОЛ цогцолборт тавтай морил!

Өв залгамжлал, инноваци, хамтын хөрөнгө оруулалтаар бүрэлдэн тогтсон үндэсний аялал жуулчлалын Тоонот Монгол цогцолбор төсөл нь Чингис хааны мөнхийн суу билэг, Монголын баялаг өв соёлоос урам зориг авч, дэлхийн жишигт хүрсэн соёл, боловсрол, аялал жуулчлалын бүсийг бий болгох үндэсний зоригтой санаачилга юм. Монголын түүхэн газар нутгийн цөмд орших Тоонот Монгол цогцолбор нь өнгөрсөн үеийг хүндэтгэж, өнөө цагийг тэмдэглэж, ирээдүйг бүтээх уламжлал шинэчлэлийн төв болно. Хүндэтгэлийн өргөө, музей, боловсролын төв, эко амралтын газар, гар урлалын зах, амьдран суух тогтвортой дэд бүтцийг багтаасан, сайтар бодож төлөвлөсөн бүтээн байгуулалтаар Тоонот Сонгол цогцолбор нь Монголчуудын бахархал, дэлхийн билэгдэл болохыг зорьж байна. Архитектурын өвөрмөц дурсгалт хөшөө, байгалийн намуухан орон зай, дэлхийн өвд бүртгэгдсэн ан амьтан, улаан номд орсон өвс ургамал хүртэл бүх элемент нь Монголын соёл иргэншлийн мөн чанар, манлайлал, байгальтай зохицох чадварыг шингээсэн. Эрч хүчтэй санаачилгыг хувьцаа эзэмшигчдийн тууштай түншлэл, стратегийн нөөц, санхүүжилт, туршлагаас бүрдүүлснээр бодит бүтээн байгуулалт болгох боломжтой. Хамтын хөрөнгө оруулалт нь зөвхөн хөгжлийг урагшлуулаад зогсохгүй, хүртээмжтэй өмчийн загвар, үндэсний үр өгөөж, урт хугацааны тогтвортой байдлын загвар болох баталгаа юм. Дэлхийн жуулчдыг татах, ирээдүй хойч үеэ сургах, бүх оролцогч талуудад эдийн засаг, нийгмийн урт хугацааны өгөөжийг бий болгох хосгүй боломжийг Эзэн Чингисийн Тоонот Монгол цогцолбор олгоно. Бид хувьцаа эзэмшигчдийнхээ хамт өнгөрсөн түүхээ хүндэтгэж, өнөөгөө хүчирхэгжүүлж, ирээдүйдээ урам зориг өгөх өвийг бий болгоно. Монгол орны агуу байдлыг дахин нээж, хойч үеийнхэнд урам зориг хайрлаж, хамт олон, аялагчид, улс үндэстний үнэт зүйлийг бий болгох энэхүү аялалд бидэнтэй нэгдээрэй!

 


Эзэн Хаанаа эрхэмлэн дээдэлдэг

Эх дэлхийн хүмүүн бүр
Орчлонд жамыг таньж ухаарсан
Оюун ухаант иргүн бүрийг
Хөг хэм дэмээрээ нэгдэн
Хамтдаа  Их үйлсийг бүтээцгэхийг уриалж байна.