Эзэн эрхийн хүсэл. Юу чадна, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдөх, юу бүтээсэн, түүндээ эзэн болох хүсэл. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олон түмэнтэй, сайн хань, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон Эх оронтой хүний хүсэл юм. Монгол түмнийхээ эзэн заяаг билэгдэн төрийнхөө алтан соёмбот хөшөөгөө урласан байна.
Биндэр нутаг
Нутгийн хойд хэсэг нь шилмүүст ойгоор хучигдсан, уулсын өмнөт хэсэг нь ойт хээрийн бүсэд хамрагдана.
Номхон далайн усны савд багтах уулын түргэн урсгалт Онон, Хурх, Балж, Хөмөл, Хүйтэн,Шуус зэрэг том жижиг 30 гаруй гол горхи, Цэгээн, Булан, Холбоо, Цэмбэл, Цагаан нуур зэрэг 20 шахам нуур цөөрөм, Далайн булаг, Талын булаг, Зүүн баяны булаг шанд байдаг Онон Балжийн байгалийн цогцолборт газар юм.
Сумын төвөөс 7 км зайтай орших Яргуй хавцал хэмээх байгалийн үзэсгэлэнт энэхүү газар нь Шалз, Дэлгэр нуга, Жаргалант, Дэлгэрхаан, Хулант уул, Бор булаг зэрэг олон тахилгат хайрхнуудыг харж, Онон голыг тольдох боломжтой өндөрлөг хавцал бүхий орон нутгийн тусгай хамгаалалттай үзэсгэлэнт газар юм.
Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд 16-р зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын баялаг дурсгалтай цогцолбор хэмээн археологичид онцолдог.
Монгол орон маань дэлхийд ховордсон гайхалтай үзэсгэлэнт 7 зүйл тогоруу шувууны өсч үржиж байгаа сүүлийн Баянбүрд бөгөөд Хурх-Хүйтний хөндийд Монгол оронд төдийгүй дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу, өвөгт тогоруу, цагаан тогоруу, хар тогоруу, хархираа тогоруу, алаг тогоруу юм.