Эзэн Чингисийн ТООНОТ МОНГОЛ цогцолборт монгол орныхоо байгаль орчин, хүн ардынхаа түүх соёл, уламжлалт зан заншил, бусад улс үндэстнээс ялгарах илэрхийлэл болдог үнэт зүйлсүүдээ баяжуулан хадгалж ирээдүй хойчдоо уламжлах үүргийг гүйцэтгэх зорилгын хүрээнд 3500 мкв талбай бүхий 14 ангитай 320 хүүхдийн англи хэлний сургалттай, нийхэм-төрийн зохион байгуулалтын төрөлжсөн ахлах сургууль, сурагчдын дотуур байртай байгуулагдана.

Найман зууны тэртээд олон улс үндэстнийг эрхшээн дагуулж, зуу зуун сая ард иргэдтэй холбооны супер гүрнийг хэрхэн байгуулж, амжилттай засаглаж байсан арга ухааныг одоо ч дэлхий хайж, судлахыг хүсэж байна. Монголын нууц товчоо нь алтан ургийнханы тэр үед болсон үйл явдлуудын тэмдэглэл мэт харагдахуйцаар бичигдсэн боловч үүний цаана монгол ухаан, эрдэм мэдлэгийг хэрхэн үйл явдлаар түлхүүрдэн нууцалж үлдээсэн тайллыг, энд бичигдсэн суу ухаануудыг бидэнд эдүгээ өртөөлөгдөн ирсэн ном бүтээлүүдтэй харьцуулан онолын хувьд ахлах сургуулийн сургалтын хөтөлбөртөө дэлгэрэнгүй оруулах юм. Ингэснээр ахлах сургуулийн сурагчид маань ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна монгол хаадын систем ба төрт ёсны суурь онолын үндэс нь юу байсан, хамтын хариуцлага, монгол ухааны түүхэн онолыг танхимын сургалтын зэрэгцээ БИ-гээ олох, ЗӨВ хувь хүн болон төлөвших дадлын сургалтуудыг цогц байдлаар олж авна. Тус цогцолборт хэрэгжих сургалт судалгаа инновацийн төв, цанын болон морин спортын ОУ-ын уралдаан тэмцээн, сургалт, түүхэн аялал жуулчлал зэрэгт түшиглэн чөлөөт хөтөлбөрүүд хэрэгжүүлж, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа, олон улсын уралдаан тэмцээнд оролцохыг дэмжиж, сурагчдын бие хүн болон төлөвших боломжуудыг дэмжинэ.

Олон талт мэдлэг ухаанд суурилан хэрхэн өнөөдрийн цаг үед тохируулж хувиргах, орчин үеийн нийгмийн байдлыг хэрхэн олж харж нийгмээ өөрчлөх, ирээдүйд эзэн эрхээ эдлэх, дэлгэмлээр сэтгэх чадварыг эзэмших арга барилд суралцана. Ингэснээр насан турш суралцах ур чадвар, үзэл санааг хөгжүүлэх, дараагийн шатны боловсрол эзэмших, нийхэм, шинжлэх ухааны салбарыг судлах, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, ирээдүйг бүтээн байгуулагч гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлтэй байх үндэс суурь болно.