Бидэнд энэ хорвоогийн жам, байгалийн хууль ижил тэнцүү үйлчилдэг “Эх Дэлхий” гэдэг нэг л гариг дээр амьдардаг. Тэрхүү жам ёс, байгалийн хуулийг цаг цагийн суутнууд, гэгээнтнүүд, номлогчид өөр өөрсдийн өнцгөөс таньж мэдэхийг оролдон, түүнийгээ өөрсдийн номлолоор тайлбарлан баяжуулсаар иржээ. Бид Мөнхийн хүслийг билэгдэн хөх толбот үрсдээ удам дамжин өв их эрдмээ өртөөлүүлэн улбаалуулах гэрээг тэнгэртэй хийсэн бөө гэгээн тархитан гэх домгийг үндэслэн бөөлж буй Зайрангийн хөшөөг бүтээсэн болно.